Онцгойгийнхон зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Онцгойгийнхон зөвлөлдөж байна

Төвийн бүсийн Онцгой байдлын анги, байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн өнөөдөр ОБЕГ-т эхэллээ. Онцгой байдлын ерөнхий газрын 2011 оны үйл ажиллагааны үр дүн, 2012 онд дэвшүүлсэн зорилтын талаар мэдээлэл өгөх, Онцгой байдлын анги, байгууллагын удирдах ажилтны гамшгаас  хамгаалах менежментийн чиг хандлага, удирдах арга барилын талаар шинэ мэдлэг олгох зорилготой тус зөвлөгөөнд Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын нийт 100 гаруй  дарга, захирагч хамрагдаж байна. Зөвлөгөөны үеэр 2011 оны гамшгийн нөхцөл байдал, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудал, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн зорилт, гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам, тэдгээрийн хэрэгжилтийг хангахад удирдах бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журмыг хэрэгжүүлэхэд удирдах бүрэлдэхүүний үүрэг, гамшгаас урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж буй ажил, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлууд, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал, төрийн удирдах албан тушаалтны манлайлал зэрэг сэдвүүдээр сургалт явуулах юм байна. Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж