Холливуудын ээлжит салалт

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Холливуудын ээлжит салалт

Алдарт хосууд хэдэн жил хамтдаа амьдраад эцэст нь салалтаа зарладаг нь Холдивуудын амьдралын хэвийн үзэгдэл билээ. Энэ удаа алдарт жүжигчин, хамгийн анхны хар арьст “Оскар”-ын эзэн эмэгтэй жүжигчин  Halle Berry түүний нөхөр супермодел Gabriel Aubry нар гэр бүлээ цуцлуулахаар болсон тухайгаа албан ёсоор зарлалаа.
Хосууд 2006 оны хоёрдугаар сард Манхаттенд болсон “Versace”-ын дэлгүүрийн нээлтэн дээр танилцаж байжээ. Тэд хамтдаа дөрвөн жил амьдарсан бөгөөд хоёр настай Nahla хэмээх охинтой аж.
Gabriel Aubry “Салах болсонтой холбоотой элдэв таамаг, олон янзын яриануудад би хариулт өгөхийг хүсэхгүй байна. Энэ шийдвэр бид хоёрын хамтын шийдвэр байсан. Энэ тухай дуулгаж байгаадаа би үнэхээр гунигтай байна.  Halle бол миний амьдралдаа учирсан хамгийн сайхан эмэгтэй, цаашдаа ч гэсэн тийм л байх болно. Магадгүй бид өөр хэн нэгэнтэй дахин учирч, хайрлаж, дурласан ч гэсэн хоёр биенийхээ хувьд эрхэм хүмүүс хэвээрээ үлдэнэ. Бид хоёр охиныхоо ирээдүйг хамгийн нэгдүгээрт тавьж байгаа. Түүний аз жаргал, ирээдүйн сайн сайхан амьдрал нь бид хоёрын хувьд хамгийн чухал зүйл юм. Одооны нөхцөл байдал бид хоёрт маш хэцүү байна. Тиймээс та бүхэн бидний хувийн амьдралыг бидний өмнөөс битгий шүүмжилж, шүүгээч гэж хүсье” хэмээн ярьсан нь "Access Hollywood" сайтад нийтлэгдсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж