Panasonic шинэ таблет гаргав

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Panasonic шинэ таблет гаргав

Хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөж буй таблетын зах зээлд Panasonic өөрийн шинэ таблеттайгаа орж ирлээ. Toughpad A1 нэртэй уг таблет нь Android үйлдлийн системтэй, 10,1 инчийн бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй, Marvel 1.2GHz dual-core процессортой аж.

Нүүрэн талдаа болон ардаа камертай, элдэв доргилтоос хамгаалагдсан онцгой хамгаалалттай гэдгээрээ онцлог гэнэ.

Үйлдвэрлэгчийн онцолж буйгаар энэхүү таблет нь дэлхийн хамгийн бат бөх таблет гэнэ.

Танилцуулга видеог ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж