Megaupload-ийн эзэнг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Megaupload-ийн эзэнг баривчилжээ

Megaupload.com
сайтыг хаасны дараа тус сайтын эзэн Ким Шмицийг баривчлах шийдвэрийг
олон нийтийн өмнө зарласан юм. Герман улсын иргэн Ким Шмиц гэгч нь
цагдаа нарыг баривчлах үед Шинэ Зеланд дахь ордондоо нуугдаж байжээ. Мөн
тэрбээр хэд, хэдэн цахилгаан хамгаалалтын хаалгыг идэвхжүүлэн, цагдаа
нарыг оруулахаас татгалзсан учир цагдаагийн ажилчид хүч хэрэглэн орсон
байна. Шмиц тэр даруй ордны аюулгүйн өрөөнд орж, хаалгаа түгжжээ. Цагдаа
нар уг өрөөний хаалгыг эвдэн ороход тэрбээр буу барин зогсч байсан аж.
Азаар хэн нэгэн бэртэж, гэмтээгүй байна.

Цагдаа нар Шмицийн
ордныг шалгахад тэрбээр Шинэ Зеландад л гэхэд 18 тансаг зэрэглэлийн, 4.8
сая ам.доллартай дүйцэхүйц автомашинтай болох нь тогтоогджээ. Түүний
авто цуглуулгад хэд, хэдэн Мерседес Бэнз, Масерати, Роллс Ройс, Кадиллак
зэрэг үнэтэй төмөр хөлгүүд байсан гэнэ. Машины серийн дугаарууд нь
“GOD, MAFIA, STONED, CEO, GOOD&EVIL, HACKER” зэрэг этгээд үгнүүдтэй
аж. Одоогоор цагдаа нар Шинэ Зеланднд түүний найман сая гаруй
ам.долларын хөрөнгийг хураан аваад байгаа юм. Дэлхийн хэд хэдэн оронд
түүний хөрөнгийг хураан авах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд одоогоор 50
сая ам.долларын хөрөнгийг хураагаад байгаа ажээ. 

Ким Шмиц нь
Шинэ Зеландад үрэлгэнээрээ алдартай нэгэн байжээ. 2011 онд тэрбээр гэр
бүлийнхэнтэйгээ шинэ жилийн баяраар хагас сая ам.доллараар салют
буудуулсан гэнэ. Түүнд одоогоор зохиогчийн эрх зөрчсөн, мөнгө угаасан,
авилга авсан, өгсөн зэрэг зүйл ангиар эрүү үүсгээд байгаа бөгөөд 25
жилийн хорих ялаар шийтгүүлэх магадлалтай байгаа юм. Түүнчлэн батлан
даалтад гаргах бололцоогүй гэдгийг шүүх, цагдаагийн байгууллага
мэдэгдсэн байна.

Шмиц нь цагдаа, хуулийн байгууллагынхантай
орооцолдсон анхны тохиолдол нь энэ биш аж. 1994 онд Пентагоны компьютер
руу нэвтрэн орсон хэргээр ял сонсч, Мюнхений шоронд гурван сар хоригдож
байжээ.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж