Simon Cowell донтолтын эсрэг эмчилгээнд явжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Simon Cowell донтолтын эсрэг эмчилгээнд явжээ

“Авьяаслаг Британичууд” шоу нэвтрүүлгийн шүүгч Simon Cowell өдөрт 15 ширхгээс ч илүү тамхи татдаг хорт зуршлаа хаяхаар донтолтын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.  Хөгжмийн ертөнцийн могул, 52 настай Simon Cowell  бүр найман настайгаасаа тамхи татаж байгаа аж. Найз нөхөд, гэрийнхэн нь Саймонг тамхиа хаяхыг гуйж, ятгасаар түүнийг Лондонгийн шилдэг эмчилгээний төвд аваачжээ. Түүний гэр бүлийнхнээс уушгины хорт хавдраар хорвоог орхисон хүн цөөнгүй бий гэнэ. Simon Cowell хэдийгээр хоолны дэглэм хатуу барьдаг эрүүл чийрэг нэгэн боловч үргэлж тамхи баагиулдаг нь түүний урт наслах төлөвлөгөөг нурааж мэднэ гэж нэгэн найз нь ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж