
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр албан бичиг ирүүлжээ. Түүнд УИХ-ын нэгдүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор хүсэлт гаргасан Засгийн газрын гишүүн, сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг мэдэгдээд өмнө нь нэгдүгээр сарын 16-нд зөвшилцөхөөр хүргүүлсэн албан бичгийн дагуу У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Н.Хүрэлбаатар нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилох асуудлаар саналаа ирүүлэхийг дахин хүсч байна гэжээ.