Н.Энхбаярыг генсек болгоё

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг генсек болгоё

Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хү­рэлсүхийг Ерөнхий сайд С.Батболд төрийн албанд “урвуулчихлаа”. Тиймээс Ардын намын Ерөнхий на­рийн бич­гийн даргын суу­дал эзгүйрэх нь ойлгомжтой болов. Гэхдээ У.Хүрэлсүхийн гур­ван жил хийсэн ажлыг үргэлжлүүлэх эрхмээр хэн тодрох нь эр­гэлзээтэй байна. Зарим хү­­н ХХААХҮ-ийн сайд Т.Ба­дамжунайг уг албан ту­шаалд очно гэж байгаа. Ха­рин нөгөө хэсэг нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ар­дын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарыг нэрлэж байна. Гэх­дээ энэ бүхэн хэр үнэ­ний ортой байх бол. Ер нь на­мын Ерөнхий нарийн бич­гийн дарга гэдэг бол хэр бар­гийн аавын хүүгийн хийж чадах ажил биш. Тэр дундаа сонгууль ойртсон энэ үед бүр ч хэцүү. Намаа толгойлж, ерөн­­хийд нь удирдан сон­гуульд оролцох дараагийн ген­сек тун ч чадварлаг нэгэн байх­гүй бол сонгуулийн дараах бүх л хариуцлага тухайн хүнд ногдоно. Нам ялсан үед ч яахав албан тушаалын бялуу­ны хамгийн амттай хэсгийг хүртэх эрх нь нээгдэж таарна. Ха­рин намаа толгойлж ороод ялагдвал ч хамгийн тү­­рүүнд намаасаа жийгдэх ма­­гад­лал­тай. Тэгэхээр энэ аж­лыг хэнээр хийлгэж болох вэ. У.Хү­рэлсүхийн орыг зал­­гах, хийж байсан ажлыг нь үр­гэлж­лүүлэх чадвар ча­дамж­тай нэг хүн байх нь ч байна. Тэр хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм. Түүний хувьд Ар­дын на­маас гараад хэсэг хугацааг үдсэн ч намдаа байсан хугацаа нь арай их. Ардын намыг МАХН гэдэг нэртэй байхад намаа аварч байсан тохиолдол ч олон бий. Хэдий хувь заяа Ардын нам, Н.Энхбаяр хоё­рыг салгасан ч эргэж ний­лүүлж болох л юм. Ер нь Н.Энхбаярыг л Ардын намын генсек болгохгүй бол сонин санагдаад байна. Н.Энхбаяр ч энэ албан ту­шаалыг сонирхох нь дам­жиггүй. Эрх мэдэлтэй байж байгаад түүнээсээ салс­наас хойш илт дорд үзэгдэх бол­сон түүнд Ардын намын ген­секийн суудал лавтай яа тохирно. Тэгээд ч М.Энх­сайхантай хамтарч улс төр хийх гэж зовж явснаас хуучин намдаа очоод аж­лаа явуулсан нь Н.Энх­баярт ашигтай. Ардын на­мын журамт цэргүүд ээ, Ерөнхийлөгч асан Н.Энх­бая­рыг намынхаа генсек болгочихооч.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж