Орхон аймагт нөөцийн мах борлуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Орхон аймагт нөөцийн мах борлуулж эхэллээ

Орхон аймагт нөөцөлсөн 1000 тонн махыг энэ сарын 20-ноос борлуулж эхэлжээ. Мах нөөцөлсөн “Монгема”, “Эрдэнэт прогресс”, “Соотон” ком­паниудтай аймгийн холбогдох мэргэжилтнүүд гэрээ хийж, үхрийн махыг килограммыг нь 3700 төгрөгөөр зарж байгаа аж. Харин хонины махыг 3500, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Нөөцийн махыг урд жилүүдэд найман цэг дээр зардаг байсан бол энэ жилээс цэгийнхээ тоог Дэнж, Эрдэнэ багт борлуулах болжээ. Ингэснээр иргэдийн худалдан авах хүртээмжийг дээшлүүлсэн байна. Энэ жил “Монгема”, “Соотон” компани тус бүр 400, “Эрдэнэт прогесс” 200 тонн мах бэлтгэжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж