Ажлын хэсэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг хуралдаж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын шинэ хорооллын 14 дүгээр байранд гарсан дэлбэрэлттэй холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал, эрүүл мэндийн нэгдэл зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг яг одоо хуралдаж байна. Одоогийн байдлаар цагдаагийн хэлтэс, аймгийн онцгой байдлынхан хамгаалалтын бүс тогтоон, хяналт тавьж байгаа аж.

Ажлын хэсэг өчигдөр хоёр удаа хуралдаж, авсан арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар зөвшилцсөн юм.  Цагдаагийн байгууллагаас дэлбэрэлт болсон байранд хийсэн үзлэгээр  дөрвөн цонх цуурч,  63 цонх хагарсан, хана нь цөмөрсөн хоёр айл, хана цууралт өгсөн 10 айл, хаалгагүй болсон 11 айл байгааг тогтоосон байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, шинжээчдийн эцсийн дүгнэлт гараагүй учир дэлбэрэлт үүссэн шалтгаан, хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж