УИХ-ын дарга Д.Дэмбэрэл жагсагчидтай уулзана

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл жагсагчидтай уулзана

Төрийн ордныг хааж, гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа МҮЭХ-ны жагсагчидтай УИХ-ын дарга Д.Дэмбэрэл одоо 15.00 цагаас уулзах гэж байна. Засгийн газар ч шаардлагын хариуг бэлтгээд байгаа аж.

Одоогоор ҮЭ-ийн 120 орчим жагсагч Төрийн ордны хаалгуудыг хааж оройн 18 цаг хүртэл нэг ч хүн гаргахгүй хэмээж байгаа юм. Харин Төрийн ордонд орох хүмүүсийг  чөлөөтэй нэвтрүүлж байна.

                                Л.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж