Д.Зоригт сайдын эсрэг гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайдын эсрэг гомдол гаргажээ

“Бороо гоулд” компанийн Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг хууль зөрчиж, компанийн 40 гаруй албан хаагчийг ажлын байргүй болгосон гэж үзэж буй тул нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. “Бороо гоулд” компанийн Нуруулдан уусгах төслийн ТЭЗҮ-г хүлээн авах тухай дүгнэлтийг батлахаас татгалзаж байгаа нь ажилчдын эрх ашгийг зөрчиж, улмаар тухайн дүгнэлтийг баталсан шийдвэр гаргаж өгөхгүй байгаа учраас тус компанийн 40 гаруй ажилтан ажлын байргүй болсон гэж үзэж байгаа аж. Ямар нэг үндэслэл, шалтгаангүйгээр ТЭЗҮ-г батлахгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байхад хариу өгөхгүй байгаа учраас ийнхүү Захиргааны хэргийн шүүхэд өнөөдөр өргөдөл гаргасан гэлээ.

“Бороо гоулд” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл нь 2007 онд МҮЭ-д нэгдсэн бөгөөд компанийн нийт ажилтны эрх ашиг, сонирхлыг төлөөлөх бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан гэдгээ тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Баттөмөр илэрхийлж байлаа.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж