
Түүний ажлаа өгөх болсон бас нэг шалтгаан байж магадгүй нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай холбоотой гэх мэдээлэл.
УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй нь тодорхой болсон Ч.Ганзориг захирлыг өнгөрсөн оны сүүлээс л Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа, баривчлагдсан гэх мэдээлэл тарсаар байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдрүүдээр эрхэм захирлыг “Ганцад байгаа” гэх мэдээлэл огцом тарлаа.
Төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудын захирлууд болон зарим орон нутгийн удирдлагуудыг Авлигатай тэмцэх газраас ээлж дараалан шалгаж байгаа. Эхнээсээ хоригдож, шалгагдаж байгаа тохиолдол ч гарч байна. Ийм үед “Эрдэнэт”-ийн захирал Ч.Ганзориг уг албан дээрээ үлдсэн нь эрсдэлтэй л хэрэг болж дээ.