
Сэлэнгэ аймагт өнгөрсөн жил 1,260,893 толгой мал тоологдсон нь өмнөх оноос 4691 толгойгоор буюу 0.4 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Үүнээс тэмээ 591, адуу 65,312, үхэр 151,887, хонь 581,672, ямаа 461,431 тоологдож, тэмээ, хонины тоо толгой буурсан дүнтэй гарчээ. Аймгийн хэмжээнд Ерөө, Мандал, Орхон, Цагааннуур, Баянгол, Орхонтуул, Баруунбүрэн, Сүхбаатар сумд хамгийн олон мал тоолуулжээ. Одоо аймгийн хэмжээнд нэг хүнд 12.1 толгой мал ногдож байна.
А.Зул