165 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

165 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өнгөрсөн онд 70 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн бол энэ онд 165 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо. Энэ бол тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд явуулсан төсөл шалгаруулалтын үр дүн аж. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын гар харж амьдрах биш, өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг хүртэх боломжтой болж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг төсөлд гурваас доошгүй иргэн нэг бүлэг болж хамтран ажиллах учир олон иргэнийг хамрах ач холбогдолтой юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж