“Цагдаа галт зэвсэг хэрэглэснийг 100 гаруй хүн гэрчилсэн”

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

“Цагдаа галт зэвсэг хэрэглэснийг 100 гаруй хүн гэрчилсэн”

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа­, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Сүхбаатар нар “долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Гол нь цагдаагийн удирдлагуудын өмгөөлөгч, тэдний ар гэрийнхний зүгээс хийж буй мэдээлэлтэй холбоотой гэнэ. Хэргийг сэргээн шалгасан УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны зүгээс цагдаагийн ар гэрийнхний хэвлэлд хандаж буй үйлдлийг шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн тайлбарлав. Энэ талаар  Б.Галдаагаас тодрууллаа.

-Долдугаар сарын 1-ний хэрэгт яллагдагчаар татагдсан цагдаагийн удирдлагуудын өгч  байгаа мэдээллийг үндэслэлгүй гэж үзэж буйгаа тайлбарлаач?

 
-Ийм хүмүүс нэг бол гоц ухаантай, эсвэл хэн нэгний нөлөөнд автсан байх. 2008 оны долдугаар сарын 4-нд цагдаагийн байгууллага 20 ширхэг хонгио хүлээж авсан. Цагдаа зайлшгүй тохиолдолд буудах эрхтэй. Гэхдээ тэр үед буудах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй байсан. Цагдаагаас өөр хүн галт зэвсэг хэрэглэсэн эсэхийг бүх талаас нь шалгаж үзсэн. Сэжигтэй зүйл олдоогүй. Хөндлөнгийн хүн оролцоогүй нь тогтоогдсон.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний олон нийтэд дэлгэсэн баримтыг шалгах ёстой гэдэг юм билээ?

-Эцсийн эцэст шүүх л бүх шийдвэр гаргана. Бид ямар ч дүгнэлт өгөх эрхгүй. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон цагдаагийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт  хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байна. Х.Тэмүүжиний яриад байгаа дэвтрийг шалгасан, хавтаст хэрэгт ч бий. Цагдаа галт зэвсэг хэрэглэсэн болохыг 100 гаруй хүн гэрчилсэн.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж