
Монголын хувцас загварын “Урлах эрдэм” дээд сургуулийн дэргэдэх “GT” загварын товчоогоор урлаг, соёлын болон олны танил эрхмүүд үйлчлүүлэх дуртай гэлцдэг. “Киви”, “Гурван охин” хамтлаг, жүжигчин Г.Отгонцэцэг, дуучин С.Наран, Ө.Уянга, гээд нэрлээд байвал чамгүй урт жагсаалт гарна. Тиймээс ч “Урлах эрдэм” дээд сургууль загварын шоу бүртээ үйлчлүүлэгч олны танил эрхмүүдээр загвар өмсүүлж, тайзнаа алхуулдаг уламжлалтай болсон.
Дуучин С.Наран “Монгол брэнд “GT”-гийн хэрэглэгч” гэдгээ үзэгч олонд нэг бус удаа зарлаж байсан. Тэгвэл түүний араас Монгол брэндээр гоёх болсон бас нэг алдартан бол дуурийн дуучин Ө.Уянга. Түүний “Монгол” тоглолтын гоёлын даашинзыг “GT” загварын товчооны авьяаслаг дизайнерууд урласан. Мөн жүжигчин Г.Отгонцэцэг “GT”-гийн цүнх, гутал,хувцас, даашинзаар гоёх дуртай гэнэ лээ.
М.Урин