Та ямар байрлалаар унтдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Та ямар байрлалаар унтдаг вэ?

Орныхоо голд ганцаараа хөдөлгөнгүй унтдаг маань намайг ганц биз амьдралдаа сэтгэл хангалуун байгааг илэрхийлж байна. Бид амьдралынхаа туршид ихэнх цагыг унтаж өнгөрүүлдэг. Харин бидний унтдаг байрлал бидний амьдралд өрнөж буй зүйлсийн тухай биш бидний хэн болохыг илэрхийлж байдаг аж. Профессор Крис Ижиковскийн хийсэн судалгаа хүмүүсийн унтдаг хамгийн түгээмэл зургаан байрлалаар  тэдний зан араншингын онцлогыг тодорхойлсон аж. Хэдийгээр бүдүүлэг мэт санагдаж боллох ч үүнийг зөвхөн хүний бие махбодийн хэл хэмээн Ижиковский нотолж байгаа юм. Сэрүүн үедээ бид биемахбодийн энгийн хэлийг ойлгодог. Харин  энэ удаа биднийг  зүүд нойрны ертөнцөд байхад унтаж буй байрлал бидний тухай бас өгүүлж байдаг аж. Хамгийн сонирхолтой нь байрлал бидний төсөөлж байдгаас өөр зүйлийг хэлж байдаг. Мөн судлаач зарим нэг байрлал эрүүл мэндэд аюул учруулж болохоор байгааг олж харжээ.

  • Цагираглаж  хэвтэх байрлал  – Судалгаанд оролцогчдын  41 хувь нь ийм байрлалаар унтаж байжээ. Ялангуяа эмэгтэйчүүд дийлэнх нь ингэж унтдаг аж. Тэдний зан араншингийн тухайд хана мэт халдашгүй баг зүүж явдаг. Гэхдээ маш мэдрэмтгий, ичимхий мэт боловч бусадтай амархан ойлголцож чаддаг хүмүүс.  
  • Мод шиг хөдөлгөөнгүй байрлал – Хэрэв та хоёр гараа унжуулан аль нэг талаараа хөдөлгөөнгүй унтдаг бол итгэж болох, тайван нийтэч хүн юм. Судалгаанд оролцогчдын 15 хувь нь ийм байрлалтай унтаж байжээ.  
  • Толгойгоо нугдайлган унтах байрлал – Гараа урагш сунган аль нэг талаараа харан унтах нь нээлттэй, сэжигч, хартай, нэгэнт гаргасан шийдвэрээсээ буцдаггүй, зөрүүд нэгний шинж аж. Эдгээр хүмүүс судалгаанд оролцогчдын 13 хувийг эзэлж байжээ.
  • Хөлөө жийн дээш харан унтах байрлал – Эдгээр хүмүүс гараа унжуулан унтдаг. Судалгаанд оролцогчдын 8 хувь нь өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг, хатуу, сэтгэлийн хөдөлгөөн багатай хүмүүс байжээ. Дээш харж унтдаг хүмүүс хурхихах нь их бөгөөд байн байн сэрээд байхгүй ч сайн унтаж амарч чаддаггүй  байна.  
  • Доош харж унтах байрлал – Гараа цээжин дороо тавьж эсвэл дэлгээд доош харж унтдаг хүмүүс шүүмжлэлд дургүй, маш түргэн зантай хүмүүс байдаг аж. Судалгаанд оролцогчдын  7 хувь нь доош харж унтдаг зуршилтай байжээ.  
  • Таван хошуу болж унтах байрлал-  Эдгээр хүмүүс нь бусдыг сайн сонсдог, тусч, анхаарлын төвд байх дургүй байдаг аж. Энэ байрлалд унтдаг хүмүүс хурхирах хандлага их бөгөөд ихэнхдээ сайн нойр авч чаддаггүй байна.  

Ижиковский хэлэхдээ хүн ихэнхдээ нэг байрлалаар унтдаг бөгөөд байрлалаа өөрчилж унтдаг хүмүүс цөөн аж. Мөн бас нэг сонирхолтой зүйл байгаа нь арван хүний нэг нь хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч унтдаг харин бусад нь  гар, хөл, толгой цээжээ ил гарган унтдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж