
- Цагираглаж хэвтэх байрлал – Судалгаанд оролцогчдын 41 хувь нь ийм байрлалаар унтаж байжээ. Ялангуяа эмэгтэйчүүд дийлэнх нь ингэж унтдаг аж. Тэдний зан араншингийн тухайд хана мэт халдашгүй баг зүүж явдаг. Гэхдээ маш мэдрэмтгий, ичимхий мэт боловч бусадтай амархан ойлголцож чаддаг хүмүүс.
- Мод шиг хөдөлгөөнгүй байрлал – Хэрэв та хоёр гараа унжуулан аль нэг талаараа хөдөлгөөнгүй унтдаг бол итгэж болох, тайван нийтэч хүн юм. Судалгаанд оролцогчдын 15 хувь нь ийм байрлалтай унтаж байжээ.
- Толгойгоо нугдайлган унтах байрлал – Гараа урагш сунган аль нэг талаараа харан унтах нь нээлттэй, сэжигч, хартай, нэгэнт гаргасан шийдвэрээсээ буцдаггүй, зөрүүд нэгний шинж аж. Эдгээр хүмүүс судалгаанд оролцогчдын 13 хувийг эзэлж байжээ.
- Хөлөө жийн дээш харан унтах байрлал – Эдгээр хүмүүс гараа унжуулан унтдаг. Судалгаанд оролцогчдын 8 хувь нь өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг, хатуу, сэтгэлийн хөдөлгөөн багатай хүмүүс байжээ. Дээш харж унтдаг хүмүүс хурхихах нь их бөгөөд байн байн сэрээд байхгүй ч сайн унтаж амарч чаддаггүй байна.
- Доош харж унтах байрлал – Гараа цээжин дороо тавьж эсвэл дэлгээд доош харж унтдаг хүмүүс шүүмжлэлд дургүй, маш түргэн зантай хүмүүс байдаг аж. Судалгаанд оролцогчдын 7 хувь нь доош харж унтдаг зуршилтай байжээ.
- Таван хошуу болж унтах байрлал- Эдгээр хүмүүс нь бусдыг сайн сонсдог, тусч, анхаарлын төвд байх дургүй байдаг аж. Энэ байрлалд унтдаг хүмүүс хурхирах хандлага их бөгөөд ихэнхдээ сайн нойр авч чаддаггүй байна.
Ижиковский хэлэхдээ хүн ихэнхдээ нэг байрлалаар унтдаг бөгөөд байрлалаа өөрчилж унтдаг хүмүүс цөөн аж. Мөн бас нэг сонирхолтой зүйл байгаа нь арван хүний нэг нь хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч унтдаг харин бусад нь гар, хөл, толгой цээжээ ил гарган унтдаг байна.