
Ширүүн байлдааны дараа босогчид хотын бүх районыг хяналтдаа авчээ. Дума хотод 120 мянган хүн амьдардаг ба Дамаскаас 20 км орчим зайтай. Нэгдүгээр сарын 21-нд Дейр-Эззор, Хомс зэрэг хотуудад зэвсэгт мөргөлдөөнтэй байсан ба хүний эрхийн төлөө тэмцэгсэд энэ үеэр наад зах нь 54 хүн үрэгдсэн гэлээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин