Коммунистуудад зорилусан таблет гаргав

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Коммунистуудад зорилусан таблет гаргав

Хятадад
коммунист намын гишүүдэд зориулсан RedPad Number One таблет зарагдаж
байгаа тухай  Reuters мэдээлжээ. Төхөөрөмж нь 9999 юанийн (1600 орчим
доллар) үнээр өгөрсөн арванхоёрдугаар сард худалдаанд гарсан байна.

Төслийг
хэрэгжүүлэгчийн төлөөлөгч Лю Сяньжи (Liu Xianri) тайлбарлахдаа таблет
нь олон хавсралт хөтөлбөрүүдтэй учраас ийм үнэтэй гэв. RedPad нь намын
дарга нарт цаасан үнэмлэхийг нь орлох бөгөөд мөн дарга нартайгаа
харилцах тусгай мэдээлэлд орох боломжтойгоос гадна хэвлэлийн мэдээ болон
блогуудтай танилцах программтай. Төхөөрөмжийг нийтийн худалдаагаар
гаргахгүй ба албан газрууд нь бөөнөөр худалдан авч өөрсдийн ажилтнууддаа
олгох гэнэ. "Жэньминь жибао" сонин ба Аж үйлдвэр, мэдээллийн
технологийн яамны шинжлэх ухааны институт хамтран энэ төслийг хэрэгжүүлж
байна. Төхөөрөмжийн дэлгэц нь 9,7 дюймын голчтой, ой санамж нь 16
гигабайт гэнэ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж