Ай Вэй Вэйн тухай кино анх удаа

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Ай Вэй Вэйн тухай кино анх удаа

АНУ-ын Юта мужид болж буй “Сандэнс” кино наадам Хятадын барималч, ардчилсан үзэлт Ай Вэй Вэйн тухай баримтат киног өчигдөр анх удаа үзүүллээ. Өнгөрсөн онд 81 хоног хоригдон, өдгөө Бээжингээс гарч явж болохгүй хэмээсэн хатуу сануулгатай байгаа уран бүтээлчийн ойр дотны хүмүүстэй хийсэн ярилцлагууд энэхүү “Ай Вэй Вэй: Хэзээ ч бүү харамс” нэртэй кинонд оржээ.

Хүүгийнхээ амь нас, аюугүй байдалд санаа зовнин уйлж байгаа Ай Вэйн ээж болон бяцхан хүүтэйгээ тоглож байгаа өөрийнх нь дүрсийг энэ кино харуулсан байна. “Хүүгээ маргааш харах болову уу гэж санаа зовсондоо би шөнө бүр унтаж чадахгүй, нойр хулждаг” гэж Ай Вэй Вэйн ээж ярьсан бол ардчилсан үзэлт, хүний эрхийн төлөө тэмцэгч харин өөрийгөө “хэзээ ч цуцашгүй өөдрөг үзэлтэн” хэмээн нэрлэжээ. Энэхүү киног Алисон Клэйман найруулсан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж