Deep Purple шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Deep Purple шинэ цомог гаргана

Британийн алдарт рок-хамтлаг Deep Purple шинэ цомог бичиж эхэлсэн тухайгаа албан ёсны сайтан дээрээ мэдээлжээ. Одоохондоо ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа энэ төсөл хамтлагийн 19 дэхь сутудийн цомог болох юм. Rapture of the Deep-ийг 2005 онд гаргаснаас хойш хамтлаг цомог гаргаагүй байгаа билээ.

Цомгийн бичлэг 2012 оны зуны турш үргэлжлэх бөгөөд ажлаа дуустал хамтлаг тоглолт хийхгүй юм байна. Тэдний амьд тоглолтыг хавьд үзэх боломжгүй болсон нь Deep Purple-ын шүтэн бишрэгчдийг гонсойлгож байгааг сайн ойлгож байгаагаа гоцлол дуучин Ян Гиллан мэдэгдээд намар гэхэд л хамтлаг аялан тоглолтоо эхэлж, улмаар энэ нь 2013 онд дэлхийн хэмжээний цуврал тоглолт болно гэж амлалаа.

Домогт рок хамтлаг Deep Purple 1968 онд байгуулагдсан. Одоогоор тэдний бүрэлдэхүүнд Гилланаас гадна гитарчин Стив Морс, даралтат хөгжимчин Дон Эйри, бас гитарчин Рожер Гловер, бөмбөрчин Ян Пэйс нар багтаж байгаа. Саяхан Морс нь Dream Theater хамтлагийн бөмбөрчин асан Майком Портнойтой Flying Colors нэртэй хамтлаг байгуулсан тухай мэдээлэл цацагдаж байсан билээ.


Эх сурвалж: deep-purple.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж