Нигерийн халдлагад үрэгдэгсдийн тоо 80-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Нигерийн халдлагад үрэгдэгсдийн тоо 80-д хүрчээ

Нигерийн Кано хотод хийгдсэн цуврал аллагын улмаас амиа алдагсадын тоо 80 хүрсэн байна. Тэдний ихэнхийг буудан хөнөөсөн байлаа. Мөн үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүй талаар агентлагууд мэдээлжээ.

Нутгийн хүний хэлснээр амь үрэгдэгсдийн дунд наад зах нь зургаан цагдаа байгаа гэнэ. Манай гэр цагдаагийн газрын ойролцоо байдаг учраас би замдаа 16 цогцостой тааралдсаны зургаа нь цагдаа байсан гэж тэр хэлжээ. Нэгдүгээр сарын 20-нд Кано хотноо цуврал дэлбэрэлт гарсны дараа буудалцаан болж, олны сандралдаан эхэлсэн байв.  Хотод хөл хорио тогтоосон бөгөөд амь үрэгдэгсэд 150 хүрч магадгүй гэсэн мэдээ ирж байна.  Дэлбэрэлтийн хариуцлагыг исламын хэт даврагчдын “Боко Харам” бүлэглэл өөртөө авчээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж