
Нутгийн хүний хэлснээр амь үрэгдэгсдийн дунд наад зах нь зургаан цагдаа байгаа гэнэ. Манай гэр цагдаагийн газрын ойролцоо байдаг учраас би замдаа 16 цогцостой тааралдсаны зургаа нь цагдаа байсан гэж тэр хэлжээ. Нэгдүгээр сарын 20-нд Кано хотноо цуврал дэлбэрэлт гарсны дараа буудалцаан болж, олны сандралдаан эхэлсэн байв. Хотод хөл хорио тогтоосон бөгөөд амь үрэгдэгсэд 150 хүрч магадгүй гэсэн мэдээ ирж байна. Дэлбэрэлтийн хариуцлагыг исламын хэт даврагчдын “Боко Харам” бүлэглэл өөртөө авчээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин