
Булган, Хөлөнбуйр сум, Сүхбаатарын Мөнххаан сумын заагт өчигдөр 12.00
цагт түймэр гарчээ. Түймэрт нийт долоон айлын гэр шатаж, 31-47 настай
гурван иргэн түлэгдсэнийг аймгийн эмнэлэгт хүргэжээ. 47 настай Б 70
хувийн түлэгдэлтэй байсан бөгөөд шархаа даалгүй өнөөдөр өглөө нас
баржээ. Түймэр юунаас болж гарсаныг тогтоохоор аймгийн цагдаагийн
хэлтсийнхэн ажиллаж байгаа бол Онцгой байдлынхан хохирлын хэмжээг
тогтоох ажлыг эхлүүлжээ.
Улсын хэмжээнд нийт дөрвөн аймгийн таван суманд ой хээрийн түймэртэй
байгаа аж. Хуурайшилт ихэсч, шорооон шуурга ихтэй байгаа энэ үед иргэд,
малчид анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас
анхааруулж байна.
Х.Хангал