Жүдочид “Дэлхийн цом”-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Жүдочид “Дэлхийн цом”-ыг зорилоо

Үндэсний шигшээ багийн зарим жүдочид “Дэлхийн цом”д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Эрэгтэйчүүдээс 81 кг-д О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал, -100 кг-д Н.Батсуурь нар гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор Гүржийн Тбилиси хотод зодоглож аж. Харин бүсгүйчүүдээс олон улсын хэмжээний мастер 57 кг-д Т.Баттөгс, Д.Сумъяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын удирдлагаар Болгарын Софи хотноо болох тэмцээнд өрсөлдөнө. +78 кг-д барилдах ёстой байсан гавьяат тамирчин Д.Цэрэнханд өвдөгний бэртлийн улмаас энэ тэмцээнийг өнжихөөр болсон байна. Тбилиси, Софи хотноо болох “Дэлхийн цом”-ын тэмцээн нэгдүгээр сарын 28, 29-нд болно. Тэмцээний дараа эдгээр жүдочид бусадтайгаа Парист нийлэх юм. Дашрамд сонирхуулахад, дээрх нэр бүхий тамирчид олимпод оролцох эрхтэй болохын тулд дунджаар 150-350 оноо нэмж цуглуулах шаардлагатай байгаа юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж