
Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Сайншандын төслийг хэрэгжүүлэх Удирдах зөвлөл, түүний дор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа билээ.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Ганбаатараас судалгааны ажлын явцыг сонирхоход “Аж үйлдвэр байгуулах мастер төлөвлөгөө боловсруулах судалгааны ажлын явцад нэмэлт ажлууд гарч ирсэн учраас дахин хоёр сар сунгах шаардлагатай болсон. Ирэх хоёрдугаар сарт судалгааны эцсийн тайлан гарч, Засгийн газар үүний дараа тодорхой шийдвэр гарган үйлдвэрүүдийг барих ажил үндсэндээ эхлэх байх” гэлээ.
Г.Идэр