Фридланд Оюутолгойг зарж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Фридланд Оюутолгойг зарж магадгүй

“Айвенхоу Майнз”
компанийн ТУЗ-ийн тэргүүн, мөн 14 –өөс илүү хувийг эзэмшигч Роберт Фридланд оны
дундуур нэгэн шинэхэн хувьцаат компанитай болохоор төлөвлөж байна. Конго,
Габон, Өмнөд Африкийн улсад зэс, алт, никель, платинум, төмрийн хүдрийн төсөл
эзэмшдэг “
Ivanplat гэх компанийг
тэрбээр хэдийнэ байгуулж амжжээ. Одоо түүнд хөрөнгө босгох ажил л үлджээ. Зарим
санхүүгийн шинжээчид түүний “
Ivanplat” компанийн нийт үнэлгээ Торонтогийн биржид IPO хийснээр  5
тэрбум долларт хүрнэ гэж таамаглаж байна. Уг
IPO-ийг хийснээр Фридланд нэг тэрбум доллар босгоно
гэж тус компани үзжээ.
 Ivanplat компанийн Габон улс
дахь “Камоа” төслийн хайгуулын ажлын хүрээнд дэлхийд дээгүүрт орох зэсийн илрэл
олжээ. Өмнөд Африк дахь никель, платинумын “
Plantreef” төслийнх нь 10 хувийг Японы “Иточу” групп
худалдаж авснаар энэхүү төслийн нийт үнэлгээ 3.5 тэрбум доллараас доошгүй хэмжээтэй
болсон байна.

Ийнхүү Фридланд
цоо шинэ компани, хөрөнгийн шинэ “багана” босгохоор ажилдаа оржээ.

“Оюутолгой төсөл
ашиглалтад орох хугацаа ойртохын хэрээр Фридланд шинэ төсөлд анхаарлаа хандуулж
байгаа болов уу. Тэрбээр магадгүй Айвенхоу Майнз компаниа зарчихаж ч болох юм”
гэж “
Interward хөрөнгийн
менежентийн компанийн шинжээч Марк Сонтроп тайлбарлажээ.

“Айвенхоу Майнз”
компани “Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах төлөвлөгөө” гарган Рио Тинто
компанийн тус компани дахь эзэмшлийн хувь нэмэгдэхээс хамгаалахаар ажиллаж
байсан. Гэвч энэхүү төлөвлөгөө нь хоёр компанийн хооронд 2006 оны аравдугаар
сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг шууд зорчиж буй гэж арбитрийн шүүх үзсэнээр
өнгөрсөн сард бүх зүйл Рио-гийн талд ашигтайгаар эргэсэн билээ. Эхэндээ
Айвенхоу давж заалдана гэж байсан ч, өнгөрсөн баасан гаригт “Хувьцаа
эзэмшигчдийн эрхийг хамгаалах төлөвлөгөө”-гөө бүрмөсөн орхисноо албан ёсоор
мэдэгдсэн юм.  Уг шүүхийн явц жил гаруй
хугацаанд үргэлжилсэн . Энэхүү хугацаанд Фридланд Айвенхоу-г зарах тун дургүй
байсан гэж хэлж болно. Харин одоо бол тэрбээр Рио Тинто ашигтай санал тавьсан
нөхцөлд Айвенхоу-г өндөр үнээр зарахгүй гэх газаргүй болжээ. Энэ таамаг биелвэл
Оюутолгойн 66 хувийн шинэ эзэн “Рио Тинто” болох юм. Одоо бол Рио Тинто компани
нь Оюутолгой төслийн 32.8 хувийг шууд бусаар эзэмшдэг.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж