Төрийн ордноос хүн гаргахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Төрийн ордноос хүн гаргахгүй гэв

Үнийн өсөлтийн эсрэг жагсаал хийж буй МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нараар удирдуулсан жагсагчид сая Төрийн ордны хамгаалалтын албанд мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд өнөөдөр /2012.01.23/ орой 18.00 цаг хүртэл Төрийн ордноос нэг ч хүн гадагш гаргахгүй, гадагш гардаг бүх хаалгыг хааж, жагсана гэдгээ дурдсан байна. Тэд УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагынхаа хариуг автал Төрийн ордны дөрвөн хаалгыг хаана гэдгээ мэдэгдсэнээр одооноос эхлэн ордныхон “хөл хорио”-нд орохоор болоод байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж