Говь-Алтай аймгаас оюутан тээвэрлэж явсан бага багтаамжийн хоёр автобус Увс аймгийн Наранбулаг сумаас нааш 50 орчим км зайд цасанд суужээ. Автобус цасанд суусан тухай мэдээллийг Увс аймгийн Улаангом сумын иргэн нэгдүгээр сарын 22-нд буюу өчигдөр аймгийн Онцгой байдлын албанд мэдээлсэн байна. Улмаар Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, цасанд суусан автобуснуудыг татаж гаргажээ. Дээрх хоёр автобусанд нийт 42 хүн зорчиж байсан бөгөөд гурав хүртэлх насны хоёр хүүхэд байсан гэнэ.
А.Зул