
АНУ өнгөрсөн онд 32,03 тэрбумыг интернэтийн рекламд, 36 тэрбумыг хэвлэлийн рекламд зарцуулсан гэж eMarketer дүгнэв. Үүнээс сэтгүүлүүд 20,7 тэрбумыг сонинууд 15,3 тэрбумыг олжээ.
Цаашид хэвлэл рекламын зардал буурах бөгөөд 2016 он гэхэд интернэтийн рекламд 62 тэрбум ам.доллар зарцуулагдах гэнэ. Бусад ангетлагуудын гаргасан дүгнэлт хол зөрсөнгүй бөгөөд интэрнэтэд 26-34,6 тэрбумын реклам тавиулсан гэж тооцжээ.
АНУ-д рекламын хамгийн орлоготой салбар нь телевиз байна. Тэд өнгөрсөн жилд рекламаас 60,7 тэрбумыг олжээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин