Каннын наадмын ерөнхий шүүгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Каннын наадмын ерөнхий шүүгч хэн бэ?

2012 оны Каннын кино наадам ирэх тавдугаар сарын 16-27-нд болно. Харин энэ удаагийн наадмын шүүгчдийн багийг Италийн жүжигчин, найруулагч Нанни Моретти ахлахаар болсныг албан ёсоор зарлав.

Нанни Морети 1994, 2001 онуудад Каннын наадмын шилдэг найруулагч, шилдэг киноны шагналыг хүртэж байсан билээ. Харин 1997 онд тэрбээр тус наадмын шүүгчээр ажиллаж байжээ. “Энэ бол асар их нэр хүнд хийгээд хариуцлага. Бас их сайхан ажил” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд ярив.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж