
Өнгөрөгч онд 9999 юаниар (1600 орчим $) зарагдахаар зарлагдсан энэ төхөөрөмжийн төслийн удирдагч Лю Сяньжи (Liu Xianri) бусад планшеттай харьцуулахад үнэ өндөр байгаа нь дотроо урьдчилан суулгасан олон тооны програм байгаатай холбон тайлбарлажээ.
RedPad нь намын “кадруудад” цаасан үнэмлэхийг орлох нь сонирхол татаж байна. Мөн энэ планшетаар албан ёсны баримт бичиг болон өгөгдлийн санд нэвтэрч, албан тушаалтнуудтай холбоо барих мэдээлллийг авч болох юм. Мэдээж хэвлэл болон блог унших програмуудтай.
Төхөөрөмжийг нийтэд худалдаалах магадлал нэн бага байгаа бөгөөд түүнийг албан газрууд төвлөрсөн захиалгаар худалдан авч ажилтнууддаа тараах бололтой.
chinaSMACK блогт мэдээлснээс үзэхэд, “намын” планшет нь хятадын “Жэньмин Жибао” сонин болон Аж үйлдвэр, Мэдээллийн технологийн яамны хамтарсан төсөл юм байна.
Техникийн үзүүлэлтийг тодорхой дэлгэрүүлэхгүй байна. Ямар ч байсан Android-ын удирдлагаар ажилладаг, 2 цөм бүхий процессортой бөгөөд дэлгэцийн хэмжээ 9,7 инч, суурилагдсан санах ой 16 гигабайт юм.
Эх сурвалж: Reuters