
Энэ удаад Ж.Вердийн “Трубадур” дуурийн гол дүрд буюу Ди Лунад Ч.Энхтайван, Леонорад Б.Эрдэнэтуяа, Азученад Д.Долгормаа, Манрикод Ч.Түмэндэмбэрэл, Феррандод Б.Алтанхуяг, Инест Д.Туяа, Рюиц Г.Шижирболд, өвгөн цыганд Э.Бумхүү, мэдээ хүргэгч Г.Шижирболд нар тус тус тоглох юм. Харин симфони найрал хөгжмийг Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач Азат Максутов удирдах юм байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд зочилж, УДБЭТ-тай танилцаж байсан энэ эрхэм дахин манай улсад саатаж, симфони найрал хөгжмийг удирдахаар болсон байна.
М.Дөл