Гайхамшгийг мэдрүүлэгч HD BOX 42000₮ боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Гайхамшгийг мэдрүүлэгч HD BOX 42000₮ боллоо

Телевизийн технологийн гайхамшгийг мэдрүүлэгч HD BOX 42000₮ боллоо

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн телевизийн үйлчилгээг таны гэр бүлд хүргэдэг IPTV үйлчилгээний HD Box төхөөрөмж 42,000₮ боллоо.

120,000₮-ийн үнэ бүхий уг төхөөрөмжийг хамгийн боломжит үнээр санал болгож байгаа тул та 2 сарын 29-ний дотор амжиж захиалгаа өгнө үү.

Хэрвээ та Юнивишнийн үйлчилгээг сонирхож буй бол IPTV, ИНТЕРНЭТ, СУУРИН УТАС үйлчилгээг Дан болон хосолсон хэлбэрээр эсвэл Гурвалсан үйлчилгээ хэлбэрээр өөрийн сонирхсон хувилбараар чөлөөтэй сонгох боломжтой гэдгийг дуулгая.

Сонголтонд тань туслах үүднээс HD Box төхөөрөмжийн талаар товч мэдээллийг хүргэе.

HD Box төхөөрөмж гэж юу вэ?

Энгийнээр тайлбарлавал тус төхөөрөмжийг хэрэглэгч гэртээ тавиулснаар IPTV  үйлчилгээг хүлээн авах бололцоотой болно гэсэн үг юм.

HD Box-той болсноор ямар давуу талууд бий болох вэ?

Өндөр нягтрал HD-ээр телевизийн сувгуудыг хүлээн авч үзэх

IPTV нь одоогоор гадаад,  дотоодын HD сувгуудыг HD box төхөөрөмжийн тусламжтайгаар хүргэж байна. Ингэснээр та доорх сувгуудыг 720p, 1080i  пиксель нягтралаар хүлээн авч үзэх юм.

  • Монгол ТВ HD (Монгол)
  • ETV HD(Монгол)
  • HBO HD
  • ESPN HD
  • TRACE SPORTS HD
  • Trace Urban HD
  • Nat Geo Wild HD
  • National Geographic HD
  • National Geographic Adventure HD
  • Fashion One HD
  • Fashion TV HD
  • iConcerts HD
  • Discovery World HD
  • Luxe TV HD


– Video on demand буюу Видео сан үйлчилгээг авах

IPTV-ийн хэрэглэгч нь телевизийн сувгуудыг хүлээн авч үзэхээс гадна Видео сангаас хүссэн кино, концерт, спортын тэмцээн зэрэг контентуудыг хүссэнээрээ захиалан үзэх боломжтой.

– 3D телевизийн суваг болон контентуудыг хүлээн авч үзэх

IPTV-ээр гарч буй дэлхийн шилдэг сувгууд, жишээ нь Fashion TV нь өдөр бүр тодорхой цагуудад 3D-ээр эфирээ цацаж эхлээд байгааг та HD Box-ийн тусламжтайгаар 3D-ийг мэдрээрэй. Мөн Видео сангаас 3D контентуудыг үзэх боломжтой юм.

– Өндөр чанарын дуугаралтыг мэдрэх(Dolby digital 5.1)

HD төхөөрөмжийн тусгай оролтууд руу Home theatrе-аа холбосноор таны гэр кино театр болно. Ингэснээр та зөвхөн DVD үзэхдээ Home theatrе-аа ашигладаг байсан бол одоо телевизийн суваг үзэж байхдаа ч Home theatrе-аараа өндөр чанарын дуугаралтыг мэдрэх нь ээ.

– Телевизийн нэвтрүүлгүүдийг хүссэнээрээ удирдаж үзэх

Тухайн сувгаар сүүлийн 72 цагийн дотор гараад өнгөрсөн нэвтрүүлгийг нөхөн үзэх, дуртай телевизийн нэвтрүүлгээ бичиж авах, үзэх дуртай кино тань эхлээд дундаа орсон байсан ч санаа зоволтгүйгээр дахин эхлүүлээд үзэж болно.

Үүнээс гадна Юнивишн компани нь хэрэглэгчдэдээ таатай нөхцлийг олгох олон боломжуудыг санал болгож байгаа ба 70,000₮-ний үнэ бүхий Гурвалсан үйлчилгээний Smart Box төхөөрөмжөө бэлэглэж байна.

Хувьсан өөрчлөгдөж, эрчимтэй шинэчлэгдэж буй өнөөгийн нийгэмд хамгийн чухал нь болох бодит мэдээллийг соргогоор хүлээн авч, ирээдүй рүүгээ чиглэсэн ухаалаг сонголт хийх нь туйлын чухал билээ. Учир нь хэн хамгийн сайн мэдээлэлтэй нь хамгийн бага зардлыг гаргадаг шүү дээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сурталчилгааны хуудас болон доорх хаягуудаас авна уу.

Утас:      7711-8811
Вэб:       www.univision.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж