Бага багтаамжийн автобусны чиглэлийг уртасгажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Бага багтаамжийн автобусны чиглэлийг уртасгажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II ба IV хорооны оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх зорилгоор “Зүүн салаа”-ны бага оврын автобусны чиглэлийг уртасгажээ. Нийтийн тээврийн үйлчилгээний туслах чиглэл ТШ:9 Зүүн салааны бага оврын автобусны зүүн талын эцсийн буудал нь КТМС-ийн буудал байсан бол өнөөдрөөс эхлэн тус чиглэлийг 1,2 км-ээр сунгаж, 801 дүгээр ангиар дайрч, хойшоо “Хотол чуулган дэлгүүр” хүртэл үйлчилж байхаар болсон байна.

Баянзүрх дүүргийн II болон IV хороо нь нийт 25 мянга гаруй оршин суугчтай бөгөөд гэр хороолол руу шинэ зам тавигдсанаар ийнхүү бага багтаамжийн автобусны чиглэлийг сунгах боломж бүрджээ. Тус хороодын иргэд, ялангуяа сургуулийн хүүхдүүд төв зам хүртэл алхаж автобусанд суудаг бөгөөд цөөн тооны хувийн машинууд зорчигч тээвэрлэдэг байсан аж. ТШ:9 “Одонт хороо-Зүүн салаа-Сансар-Хотол чуулган дэлгүүр” чиглэлд “Эрийн хийморь”, “Авто өртөө” компаниудын нийт 26 бага багтаамжийн автобус 06.30-22.15 цаг хүртэл үйлчлэх гэнэ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж