Галын дуудлага ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Галын дуудлага ихэсчээ

Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван хоногт обьектын  гал түймрийн болон галын зөрчлийн  22, зам тээврийн ослын хоёр, иргэдийн мэдээлэл хоёр, нийт 26 дуудлагатай хоносон байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Шуурхай бүлэг 105, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах  10, 26, 29, 30, 34, 63 дугаар ангиуд ажиллав. Нийт гал  түймрийн дуудлагын 48хувь нь буюу 12 нь зөвхөн гэр хорооллын байшин шатсан дуудлага байна. Гал гарсан шалтгаан нь пийшин зуухны халалт, яндангийн цонолт, цахилгаан ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас болжээ. Гал сөнөөгчид гарсан галыг газар авахуулалгүй шуурхай унтраасан бөгөөд энэ үеэр галд хүн өртсөн, түлэгдэж гэмтсэн тохиолдол гараагүй байна.
    

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж