Замын осол болж, хүний амь эрсдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Замын осол болж, хүний амь эрсдэв

Төв аймгийн Баян сумын нутаг, төмөр замын Өөлд зөрлөгийн орчим өнгөрсөн бямба гаригт 21.00 цагт зам тээврийн осол болж, хүн машинд хавчуулагдсан байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Н.Дашпунцагаар ахлуулсан долоон албан хаагч ослын газарт ажилласан байна. Тухайн үед “Хондо Пак” загварын ачааны автомашины араас ӨМА улсын дугаартай “Ланд крузер” загварын суудлын автомашин мөргөсний улмаас суудлын автомашины жолооны хүрдний ард 45 орчим насны эрэгтэй хүн  хавчуулагдаж нас барсан байсныг гаргасан байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж