Сонирхлын зөрчлийн хуулиар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчлийн хуулиар мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан юм. Хоёр жил илүү хэлэлцэж байж гаргасан уг хуулийг баталмагц УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулийг санаачилсан гишүүдэд талархал илэрхийлсэн юм. Баталсан хууль болгон талархлын үг дагуулдаггүй болохоор энэ хууль ямар ач холбогдолтой болох нь илэрхий.

Уг хуулийн талаар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордонд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар хэвлэлийн бага хурал хийлгэх гэж байна.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж