Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Өөрийгөө өөрчлөх хүч

“Юуг ч өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй” – Anthony Robbins

Хүн хэзээ өөрчлөгддөг вэ гэвэл өөрийнхөө амьдралыг 100% гартаа авч эхэлсэн тэр үед, мөн миний амьдрал яг ийм байх ёстой гэдгийг чин сэтгэлээсээ хүссэн мөчөөс өөрчлөгдөж эхэлдэг. Хэрвээ та өөрийгөө өөрчлөх хүсэл байгаа бол танд өөрийгөө өөрчлөх ХҮЧ бий!

Ихэнх тохиолдолд хүмүүс дургүй зүйлээсээ нүүр буруулаад, түүнээсээ зайлсхийж чадвал дуртай зүйлтэйгээ учирна гэж боддог. Үнэндээ өөрийнхөө дотоод ертөнцийг өөрчлөөд, оюун ухаан дахь бодлоо өөрчилж чадаагүй бол юунаас ч зугтсан бай тэр зугтаж байгаа зүйл эргээд ирдэг. Жишээлбэл та өөрөө сөрөг бодолтой байлаа гэж бодоход, та хичнээн сөрөг хүмүүсээс зугтаж байгаа ч гэсэн ондоо өөр сөрөг хүмүүс дээр очиж наалдана гэсэн үг. Өөрийгөө эерэг болгож өөрчилснөөр та сөрөг хүмүүсээс зугтлаа гэхэд эерэг хүмүүстэй учирна гэсэн үг. Тиймээс нэн түрүүнд гаргах өөрчлөлт бол өөрийгөө дотроосоо өөрчилж эхлэх явдал юм.

Өөрийгөө өөрчлөх тийм амаргүй тиймээс бусдыг өөрчлөх бүүр хэцүү. Бусдыг өөрчлөхийг хүсвэл эхлээд өөрийгөө өөрчлөх нь нэн чухал. Харин таны гаргасан эерэг өөрчлөлтүүд бусдад эерэгээр нөлөөлдөг гэдгийг санах хэрэгтэй.

АМЖИЛТЫН ТАРНИ: Би өөрийгөө өөрчлөх хүсэлтэй байна! Би өөрийгөө өөрчлөх шийдвэрийг гаргаж байна! Би өөрийгөө өөрчилж байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж