Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

NEWS.mn-ийг iPad-аас

NEWS агентлаг, www.news.mn сайт Монголын мэдээллийн сайтуудаас анхлан гар утсанд зориулсан хувилбараа уншигч танд хүргээд байгаа билээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Android үйлдлийн системтэй болон iPhone-д зориулсан News Mobile хувилбар уншигчдад хүрсэн. Харин өнөөдрөөс iPad-нд зориулсан хувилбар та бүхний гарт хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэн News.mn сайтын гар утсанд зориулсан хувилбарыг татан авч, гар утсандаа суулгаснаар Монголын тэргүүлэгч мэдээллийн эх сурвалжид нийтлэгдсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой болох юм.

News.mn сайтын гар утсанд зориулсан хувилбар нь хэрэглэхэд амар, хялбар, үнэ төлбөргүй, тухайн гар утасны онцлогт тохирсон болно.

Гар утсанд зориулсан News Mobile хувилбарыг одоогоор iPhone, iPad болон Android үйлдлийн системтэй утсанд зориулан гаргаж буй бөгөөд тун удахгүй Symbian болон Blackberry утаснаас News Mobile-д зочлох боломжтой болно.

Түүнчлэн иргэний сэтгүүл зүйг дэмжиж зорилгоор Монголд анх удаа нэвтрүүлсэн iReport.mn сайтын mobile хувилбарыг ч мөн Android болон iPhone гар утсанд зориулан гаргаад байгаа билээ.

“News Mobile”-ын давуу талууд:

•    Тухайн гар утасны хэрэглээнд тохирсон, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой•  
•    Шилдэг нийтлэлч, сэтгүүлчдийн  бэлтгэсэн мэдээллийг шуурхай хүлээн авах
•    Дэлгэрэнгүй зурагт мэдээлэл үзэх
•    ТВ хөтөлбөр, цаг агаар, валютын ханшийн мэдээллийг тогтмол харах
•    Хүссэн мэдээгээ хадгалж, offline унших
•    Хүссэн нийтлэл, мэдээгээ гар утаснаасаа шууд хэвлэх
•    Таалагдсан мэдээгээ Facebook, Twitter болон Email-ээр бусадтай хуваалцах
•    Өөрийн хүссэн сонголтоор мэдээнүүдээ ангилах

iPhone утсанд зориулсан News Mobile App-ыг,
Android утсан зориулсан News Mobile App-ыг
iPad-нд зориулсан News Mobile App-ыг
Android үйлдлийн системтэй гар утсанд зориулсан iReport App-ыг
iPhone-д зориулсан iReport App -ыг тус тус татаж авч, суулгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж