
Өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 2-нд эхэлсэн лигийн тоглолтод найман баг оролцсоноос шигшээ тоглолтод цомын төлөө ОУХМ Л.Алтантулга ахлагчтай “Өег” баг, спортын мастер Э.Лхагвасүрэн ахлагчтай “Моннис” баг, хүрэл медалийн төлөө спортын мастер Д.Баярмагнай ахлагчтай “Грандфин” баг, спортын дэд мастер Билэгт ахлагчтай “Бласт” багууд шалгарлаа.
Медалийн төлөөх тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж “Өег” баг, “Моннис” багийг 2:0-аар хожин алтан медаль, өнгөрсөн жилийн аварга “Грандфин” баг “Бласт” багийг 2:0-аар хожиж хүрэл медалийн эзэн боллоо.
Ингээд лигийн тоглолтын нэг бүрчлэнгийн эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг танилцуулья. Эрэгтэйчүүдийг спортын мастер, МУ-ын аварга Э.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдийг ОУХМ, МУ-ын зургаан удаагийн аварга Б.Батхишиг нар тэргүүллээ.
Эрэгтэй:
1. Спортын мастер Э.Лхагвасүрэн “Моннис” баг 23 хожил
2. Спортын мастер З.Төрболд “Грандфин” баг 20 хожил
3. Спортын мастер Б.Баатарсүрэн “Моннис” баг 20 хожил
4. ОУХМ Л.Алтантулга “Өег” баг 20 хожил
5. Спортын мастер Н.Энхсайхан “Төмөртранс” баг 15 хожилоор шалгарлаа.
Эмэгтэй:
1. ОУХМ Б.Батхишиг “Моннис” баг 25 хожил
2. Спортын мастер Ч.Номин-Эрдэнэ “Грандфин” баг 22 хожил
3. Спортын мастер М.Баярмаа “Бласт” баг, 18 хожил
4. Спортын мастер Б.Эрдэнэ-Сувд “Баянхонгор” 17 хожил
5. Спортны мастер Б.Энхжин “Петровис” баг 17 хожлоор шалгарлаа.
Тэмцээний үеэр лигийн аварга, “Өег” багийн ахлагч, ОУХМ Л.Алтантулгатай ярилцлаа.
-Энэ жилийн лигийн аварга багаар шалгарсанд баяр хүргэе. Тоглолтын тухайд?
-Баярлалаа, Багууд их сайн хүчтэй байлаа. Манай багийн хувьд хоёр тойргийн дараахь байдлаар дөрвөөр хагас финалд шалгарсан. Хагас финалд өнгөрсөн жилийн аварга “Грандфин” багийг 2:0-оор, аваргын төлөө “Өег” багийг мөн 2:0-оор хожиж аварга боллоо.
-Теннисний спортоор хэддэхь жилдээ оролцож байна?
-14 дэхь жилдээ хичээллэж байна.
-Лигийн тоглолтод хэд дэхь жилдээ оролцож байна?
-Лигийн багийн тоглолтод хоёрдахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн гурван жил гадаадад сурч байсан болохоор лигийн тоглолтод оролцож чадаагүй. Энэ жилийн хувьд “Өег” багт тоглож байна.
-Ганцаарчилсан тоглолтын чансааны тухайд?
-Ганцаарчилсан төрлийн үнэлгээгээр дөрөвдүгээр байранд орсон. Тойргийн эхний хоёр тоглолтод оролцож чадаагүй. Тийм болохоор хувийн оноогоо гүйцээж чадсангүй.
-Энэ жилийн лигийн тоглолтын онцлог?
-Энэ тэмцээн бидэнд их бэлтгэл болж байна. Ирэх сараас Улаанбаатар хотын аварга болон бусад тэмцээнүүд байгаа. Мөн лигийн тоглолтын явц болон бусад тэмцээний үзүүлсэн амжилтаас харгалзан Дэлхийн аваргад явах багийг сонгож байгаа. Тиймээс ирэх тэмцээнүүд улам хариуцлагатай болж байгаа.
Хүрэл медаль хүртсэн “Грандфин” багийн ахлагч, спортын мастер, МУ-ын аварга Л.Баярмагнайтай ярилцлаа.
-Энэ жилийн лигийн тоглолтын тухайд?
–Энэ удаа багууд их хүчтэй байсан. Залуу тоглогч их байсан. Өмнөх жилүүдээс лигийн тоглолт улам өрсөлдөөнтэй боллоо.
-“Грандфин” багийн амжилтын тухайд?
-Лигийн тоглолтын хувьд хоёр удаа аварга болж, нэг удаа мөнгө медаль авсан.
-“Грандфин” багт хэддэхь жилдээ тоглож байна?
-Дөрөвдэхь жилдээ тоглож байна.
-Ганцаарчилсан төрлөөр?
-Энэ жилийн ганцаарчилсан төрлөөр эхний тавд орж чадаагүй. Өнгөрсөн жилийн лигийн тоглолтын нэг бүрчлэнгээр түрүүлж байсан.
-Монгол улсын хэдэн оны аварга вэ?
– Би 1999-2000 оны Улсын аварга болж байсан. Сүүлийн жилүүдэд суралцаж байгаа болохоор төдийлөн тэмцээнд тогтмол оролцож чадахгүй байгаа.
-Теннисний спортоор хэд дэхь жилдээ хичээллэж байна?
– 18 дахь жилдээ хичээллэж байна. Өсвөр үеийн дөрвөн удаагийн аварга болж байсан.
-Хагас финалын тоглолтын тухайд?
-Хагас финалд “Өег” багийг хожиж яваад тактикийн алдаа гарган хожигдож алтын төлөө тоглох боломжоо алдсан. Энэ жил түрүүлсэн бол шилжин явах цом авах байсан.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
