Хотын дарга шинээр тавих замтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Хотын дарга шинээр тавих замтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр,  Засаг даргын орлогч  Б.Мөнхбаатар болон бусад ал­баны хүмүүс өнгөрсөн бямба гаригт  энэ онд шинээр тавих бо­лон засвар шинэчлэл хийгдэх томоо­­­­хон авто­­­­замын ерөнхий төлөв­лө­­­гөөтэй газар дээр нь танилцлаа. Биоком­­­­бинат, Яармагаас нисэх хүртлэх замын өргөт­­­­­гөл болон Дэнжийн 1000-аас Зурагтын эцэс хүртлэх замын ерөн­­хий төлөвлөгөөтэй танилцсан юм.

Ирэх онд хийгдэх томоохон замуудад яах аргагүй Биокомбинатын зам орно. Өнгөрсөн жил бороо их орсны улмаас зам нь эвдэрч, дээрээс нь том оврын даац ихтэй машинууд явдаг учраас маш их эвдрэлд орсон. Түүнээс болоод Биокомбинатын ир­гэд замаа засуулахаар жагсч байсан ч 2011 оны төсөвт мөнгө суугаагүй гэсэн шалтгаанаар хойшлуулаад бай­сан. Харин энэ жилийн төсөвт тус замын хөрөнгийг суулгаж, дөр­вөн эгнээ болгож  өргөтгөхөөр болс­ноо нийслэлийн Авто замынхан дуул­га­сан. Биокомбинатын замын тенде­рийг зарласан бөгөөд ажил нь он дамжин хийгдэхээр төлөвлөсөн аж. Түүнчлэн Яармаг-Нисэхийн чиглэ­лийн автозамыг өргөтгөхөөр болсон бөгөөд одоогийн хоёр эгнээг нь дөрөв болгон өргөтгөснөөр замын түгж­рэ­лийг багасгах юм. Харин Нисэх-Биокомбинатыг замыг зур­гаан эгнээтэй болгож, эхний ээл­жинд 30 хувийг нь хийх бөгөөд нийт 29 тэрбум төгрөгийн хөрөнгө шаар­даг­дах­ юм байна.

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од хэлэхдээ “Энэ жил нийс­лэлд 43 багц авто зам болон гүүрэн гарц­ны тендерийг зарлаад байгаа. Томоо­хон замуудтай өнөөдөр танил­цаж байна. Яармаг нисэх, цаашлаад Биокомбинат, Дэнжийн 1000-аас Зурагтын эцэс хүртэл шинээр тавих болон өргөтгөл хийх замууд байгаа. Нисэхийн замыг дөрвөн замын уулзвартай болгоно. Замын трасст орж байгаа обьектуудад хоёр том шатахуун түгээх станц орсон байгаа. Замын ажлыг эрт эхлэхийн тулд замын трасст орсон обьектуудын байршлыг өөрчлөх, нүүлгэх ажлыг даруйхан эхлэх хэрэгтэй” гэлээ.

Яармагийн гүүрнээс нисэх хүр­тэлх зам нь 40 метрийн өргөнтэй нийт урт 16,1 км. Харин хотын дарга Г.Мөнхбаяр хэлэхдээ “Энэ чиглэлд том оврын даац ихтэй автомашинууд их зорчдог. Тиймээс замын чанарыг анхаа­рах хэрэгтэй. Өргөтгөж байгаа нь сайшаалтай ч хэдхэн сарын настай зам барьж болохгүй. Хамгийн гол нь том оврын автомашинууд зорчихыг бодолцож замаа барих хэрэгтэй. Замын трасст орж байгаа аж ахуй нэгжүүдтэй ойрын хугацаанд уул­зах учиртай. Яармаг, нисэхийн чиг­лэлд дагуул хотуудыг барихаар өргөт­гөж байгаа учраас энэ чиглэл рүү баригдах замуудыг анхаарах хэрэг­тэй. Дөрвөн замын уулзвар барих газар нь хоёр шатахуун түгээх станц байгаа юм байна гээд, эдгээр байгуул­лагын төлөөлөлтэй уулзаж, ярилцаад даруйхан шийдвэрээ гарга­хыг үүрэгдлээ. Мөн өнгөрсөн жил зам засварын ажлыг эрт эхэлж, олон ажил хийсэн шиг энэ жил олон зам засвар шинэчлэлийн ажил байгаа уч­раас эрт эхлэх учиртай” гэлээ.

Түүний дараа Дэнжийн 1000-аас Зурагтын эцэс хүртэлх 19 метрийн өргөнтэй шинээр тавигдах замын ажил­тай танилцсан юм. Шинээр тавиг­дах авто замын трасст 72 обьект орох учраас замын трасст орсон обьек­туудыг нүүлгэн шилжүүүлэх, байрш­лийг нь өөрчлөхөд хотын захир­гаанаас онцгой анхаарахыг нийслэ­лийн Автозамын газраас хэлж байсан. Хотын дарга газар дээр нь танилцсанаар замын трасст орсон 72 обьект гэдэг их байгаа учраас аль болох трасст обьект оруулах­­гүйгээр, иргэдэд чирэгдэл учруулах­гүй замын ажлыг хийх хэрэгтэйг хотын дарга анхааруулсан.

Мөн нийслэлийн Авто замын газ­­­раас нэгэн шинэ ажлыг хийж байгаа бөгөөд  энэ жил 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо зэрэг нийс­­­­лэлээс гарах, орон чиглэлийг зур­гаан эгнээтэй болгож, одоогийн хоёр чиглэлийг зургаа болгож нэмэгдүүлс­нээр автозамын ачаалал багасч,  орох гарах товчооны өнгө үзэмж ч гэсэн нэмэгдэнэ гэдгийг онцолж байлаа.  Харин хотын захиргаа энэ аж­лыг нь үр дүнтэй арга учраас энэ жил яаравчлан эхлэн учиртайг дуул­га­сан. Нийслэлийн авто замын газ­раас 43 багц тендерийг зарласан бай­гаа бөгөөд энэ цаашид нэмэгдэж, солиг­дох учраас энэ жилийн төсөв эцэслэн батлагдаагүй байгаа гэв. Тиймээс энэ жил авто замын салбарт хэдэн төгрөгөөр ямар ажлуудыг хийх нь ирэх сард тодорхой болох гэнэ. Томоохон замуудтай танилцсан хотын дарга “Замын ажлыг эрт эхэлж, чанартай хийх ёстой. Зам засва­­рын ажилд иргэдийн оролцоо ч гэсэн чухал учраас хэн хэндээ чирэгдал учруулахгүй байх нь чухал гэдгийг” онцолсон юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж