Улаанбаатарт 23 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 23 хэм хүйтэн байна

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй,
бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар
үүлтэй цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур,
Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 31-36 градус, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Халх голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн
нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 18-23 градус
хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 22-24 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 27 градус  хүйтэн, харьцангуй чийг 80 
хувь, агаарын  даралт 88  871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага
зэрэг өснө.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж