Саймон Коул 92 насална

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

Саймон Коул 92 насална

Шоу бизнес, энтертайнмент ертөнцийн хамгийн нөлөөтэй бас, хэрцгий хүн гэгддэг “X Factor” шоуны шүүгч Саймон Коул ДНХ-ийн нэгэн хачирхалтай шинжилгээ өгчээ. 150,000 фунт стирлингээр хийлгэдэг уг шинжилгээ хүнийг ямар өвчин эмгэг тусах, хэд наслах зэрэг удамшлын мэдээллийг өгдөг байна. Судалгааны хариу Саймон Коулыг 92 насална гэж гарсанд тэрбээр тун сэтгэл өег байгаа гэнэ. Саймоны аав 81 настайдаа өөд болсон аж. “Стресс гэдгийг мэддэггүй” гэж ярих дуртай Саймон Коул “Хэзээ ч гэрлэхгүй” гэж хэлсэн нь түүний найз бүсгүй Мезганыг гомдоожээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж