“Алтан хос” салахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

“Алтан хос” салахаар болжээ

Холливудын “алтан хос” гэгддэг Их Британийн дуучин Сил, супер загвар өмсөгч Хейди Клум нарын гэрлэлт нурж буй бололтой. Герман гаралтай  загвар өмсөгч Хейди Клум долоон жил ханилсан нөхрөөсөө салахаар болсон тухай түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгджээ. Дээрх яриаг батлах мэт дуучин Сил “Twitter”-ээ “Дууслаа” гэж бичсэн гэнэ. Хос хоёр 2005 онд Мексикийн эрэг дээрх дуучны гэрт хуримлаж байжээ. Тэд Хенри, Жоан, Лоу хэмээх гурван хүүхдээс гадна Хейдигийн долоон настай нэг дагавар хүүхэд бас байдаг аж. Загварын ертөнцийн хамгийн өндөр хөлстэй загвар өмсөгч Хейди өнгөрсөн жил л гэхэд 12 сая фунт стирлингийн орлого олжээ. “Kiss From A Rose” дуугаар нь олны сайн мэдэх дуучин Сил өнгөрсөн хорин жилд хорин сая ширхэг  цомог худалдаалж, “Грэмми” болон “Британи”-ийн хөгжмийн гурван шагнал хүртсэн юм. Тэдний салалтын шалтгаан тодорхойгүй байгаа ч “Алтан хос”-ын салалт тэдэнд маш үнэтэй тусах бололтой.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж