
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өчигдөр энэ онд шинээр болон засвар шинэчлэл хийгдэх автозамын ерөнхий төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа. Өнгөрсөн зуны борооны улмаас эвдэрч, сүйдсэн биокомбинатын зам болон Яармагийн гүүрнээс нисэх хүртлэх 40 метр өргөнтэй, 161 км урт зам болон Дэнжийн 1000-аас зурагтын эцэс хүртлэх 19 метрийн өргөнтэй шинээр тавигдах замуудтай танилцсан юм. Яармагийн гүүрнээс Нисэхийн эцэс хүртлэх зам нь дөрвөн эгнээ, Биокомбинатын зам нь дөрвөн эгнээгээр нэмэгдэх бөгөөд он дамжин хийгдэхээр тендерийг нь зарласан байгаа аж. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хэлэхдээ “Биокомбинат, Нисэхийн чиглэлийн замаар том оврын, даац ихтэй автомашинууд их зорчдог. Тиймээс эн бүхнийг нь бодолцож, чанартай зам барих хэрэгтэйг” нийслэлийн Автозамын газрынханд анхаарууллаа. Харин Дэнжийн 1000-ын эцсээс Зурагтын эцэс хүртлэх шинээр тавигдах автозамын трасст 72 обьект орох учраас замын трасст орсон обьектуудыг нүүлгэн шилжүүүлэх, байршлийг нь өөрчлөхөд хотын захиргаанаас онцгой анхаарахыг нийслэлийн Автозамын газраас хэлж байсан.
Мөн нийслэлийн Авто замын газрынхан энэ жил 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо зэрэг нийслэлээс гарах, орон чиглэлийг зургаан эгнээтэй болгож, одоогийн хоёр чиглэлийг нэмэгдүүлснээр автозамын ачаалал багасах бөгөөд хотын захирагчид танилцуулсан. Харин хотын захиргаа энэ ажлыг нь үр дүнтэй арга учраас энэ жил яаравчлан эхлэн учиртайг дуулгасан.
Ш.Чимэг