“Декстер” хуучин эхнэртэйгээ уулзав

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

“Декстер” хуучин эхнэртэйгээ уулзав

2006 онд анх дэлгэцнээ гарч эхэлсэн Америкийн телевизийн цуврал, гэмт хэргийн драм “Декстер” киноны жүжигчин Майкл Холл сүүлийн үед киноны хамтрагч, хуучин эхнэр Женнифер Карпентертэй дахин уулзаж эхэлсэн гэнэ. Кинонд цуврал алуурчин болон мөрдөгч дүүгийн дүрд хамтран тоглосон хоёр жүжигчин өнгөрсөн арванхоёрдугаар сард гэрлэлтээ цуцлуулсан юм байна.  Харин сүүлийн үед өдөр нь хамтдаа кофе уун, орой нь хамт оройн хоол иддэг болжээ. Тэд хамтдаа хамгийн сүүлд 2010 оны “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолд хамтдаа очсон аж. Салалтын шалтгаан нь тус кинонд урилгаар тоглосон жүжигчин Жулиа Стайл тэдний дундуур шургаснаас болсон гэдэг. Гэрлэлтээ цуцлуулсны дараа Майкл Холл 2010 онд цусны цагаан эсийн хорт хавдар тусч эдгэрсэн аж. Тэрбээр 2009 онд Декстер Морганы дүрээр “Алтан бөмбөрцөг”-ийн телевизийн цувралын шилдэг жүжигчний шагнал хүртсэн юм. Телевизийн олон ангит кинонд хамтран тоглосон, эхнэр нөхөр байсан тэдэнд шинэ киноны санаа байгаа бололтой.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж