Асар том мөсөн уул Антарктидаас салав | News.MN

Асар том мөсөн уул Антарктидаас салав

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Асар том мөсөн уул Антарктидаас салав

Мосва хотын газар нутгаас 2,5 дахин их, Люксембургийн вант улсын нутагтай тэнцэх хэмжээний асар том мөсөн уул Антарктидаас салжээ. Үүний улмаас ойрын хэдэн жилдээ Европт хүйтэрнэ гэж зарим эрдэмтэн дүгнэж байна.
Антарктидын эрэг орчим дахь мөсөн голоос асар том мөсөн уул хоёрдугаар сарын эхээр тасарсан нь өнгөрсөн баасан гаригт тодорхой болов. Антарктидын цаг уур ба эко системийг судлах Австралийн антарктидын нэгдсэн төвийн (Хобарт, Тасманийн арал) эрдэмтэд энэ тухай Reuters агентлагт ярьжээ. Антарктидын эрэгт хагас арал маягаар наадлан байсан Мерцийн мөсөн гол “өөрийн хэсгийг алдав”. Тэр нь газрын зураг дээр Мельбурнээс өмнө зүгт 160 км-ын мөс “цухуйсан хэл” мэт харагдаж байсан ажээ. Байгалийн жам ёсны үзэгдлүүдийн үр дүнд энэ мөсөн голын хэсэг сууринаасаа хөндийрөх болсон байна. “Унах гээд ганхаж байгаа шүд шиг л унасан” хэмээн ВВС-д байдлыг тайлбарласан Францын гляциологч Бенуа Легреси уран дүрслэл гарган хэлэв. 2010 оны хоёрдугаар сарын эхээр Легресийн томъёоллоор “шүд унасан” байна. Энэ тохиолдолд “шүдний эмчээр” нь 1987 онд тивээс салаад эрэг орчмоор нь хөвж явсан В9В гэсэн нэртэй мөсөн гол ажиллав. В9В мөсөн гол “чөлөөлөгдсөнөөсөө” 23 жилийн дараа Мерцийн мөсөн голыг мөргөсөн ба тэндээс чөлөөлөгдсөн хэсэг Австралийн зүг хөвж байна. Шинэ мөсөн уул 2500 кв.км талбайтай байгаа нь Европын Люсембургийн нутаг дэвсгэрийн хэмжээтэй эн зэрэгцэхээр. Тэр нь Москва хотоос2,5 дахин их ажээ.
Далай тэнгисийн талбайтай харьцуулахад энэ мөс “далайд дусал” юм. Нөгөө талаасаа асар том энэ мөсөн уул далай тэнгисийн урсгалуудын усны хэмд нөлөөлнө. Хэдэн зуун жилийн турш тогтсон  далай тэнгисийн урсгал өөрчлөгдөнө гэж эрдэмтэд энэ баасан гаригт мэдээллийн агентлагуудад ам уралдуулан ярьцгаасан байна. Тасарсан мөсөн уул далайн хүйтэн гүний урсгалыг бий болгодог хэсэгт нь байгаа бөгөөд хүйтэн урсгал шинээр үүсэх нь далайн дулааны өөрчлөлтөд хүргэх юм. Далайн урсгалуудын өөрчлөлт нь дэлхийн цаг уурт хэдэн арван жилээр нөлөөлнө гэж Тасманийн арлын дээр дурьдагдсан шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн Нил Янг хэлж байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baynaa 2010-03-02 202.179.2.129

aimr2

Avatar

Зочин 2010-03-02 182.160.30.243

yaanaa yamar aimaar yumbee gazar hudluh ntrd nuluuluh l bhdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж