Дархан руу шинжээчдийн баг явууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

Дархан руу шинжээчдийн баг явууллаа

Дархан-Уул аймагт өчигдөр орой газ дэлбэрсний улмаас гурван хүн хүнд бэртэж, есөн давхар барилгын дулаан тасраад байгаа билээ. Дархан-Уул аймгийн 12-р багийн шинэ хорооллын 14-р байрны долоон давхрын нэгэн айлд хадгалж байсан 5 литрийн баллонтой газ дэлбэрсний улмаас энэ осол гарсан юм. Өчигдөр орой 22 цагийн орчимд гарсан ослыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын аврагчид шөнийн 01 цагийн үед аюулгүй болгосон бөгөөд орон сууцны бүх оршин суугчдыг сургууль, цэцэрлэгүүдэд түр байлгаж байгаа юм.

Дэлбэрэлтийн үеэр хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн бэртсэн ба хоёр эмэгтэйгийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Олон хүний амь нас, амьдрах орчинд нөлөөлөөд буй энэхүү ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Мэргэжлийн хяналт, онцгой байдлын шинжээчдээс бүрдсэн баг өнөөдөр Улаанбаатараас Дарханыг зорин хөдөлсөн байна.

Яг одоо Дархан-Уул аймгийн Онцгой комиссынхон дээрх дэлбэрэлттэй холбоотойгоор ямар арга хэмжээ авахаа ярилцан, шуурхай хуралдаан хийж байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж